СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР “Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын ажлын байранд нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж байна.

Тавигдах шаардлага:

  • Менежментийн ур чадвартай, 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажил гүйцэтгэж байсан, удирдлагын зохих дадлага туршлагатай, цахилгааны болон дулааны инженер эсхүл эрх зүй, санхүү эдийн засгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн байх;
  • Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй;
  • Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өр төлбөргүй байх;
  • Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах, олон нийттэй харилцах ур чадвартай байх;
  • Компанитай аливаа бизнесийн холбоогүй байх;
  • Баримт бичиг боловсруулах, компьютерын хэрэглээний программуудыг бүрэн эзэмшсэн байх;

Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт;
  2. Анкет /Төрийн албан хаагчийн анкетыг бүрэн зөв бөглөх, 4х6 хэмжээтэй зураг заавал наасан байх/;
  3. Ажил байдлын тодорхойлолт;
  4. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /e-mongolia лавлагаа/;
  5. Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia лавлагаа/;
  6. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  7. Иргэний үнэмлэхийн хуулбар.

Сонгон шалгаруулалтын материал хүлээн авах хугацаа, газар:

Сонгон шалгаруулалтад оролцох нэр дэвшигчдийн материалыг 2024 оны 11 дүгээр сарын 15ы өдрийн 17:00 цаг хүртэл Эрчим хүчний яам /Засгийн газрын XIV байр/-ны 3 давхар 319 тоот, компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Нэр дэвшүүлэх хороо хүлээн авна. Холбогдох утас: 51-267069

тестийн Шалгалт:

Удирдах ур чадварын түвшинг тогтоох шалгалт 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10:00 цагт Эрчим хүчний яамны хурлын танхимд зохион байгуулагдана. Шалгалтыг дараах агуулгын хүрээнд нийт 30 тестээр авах бөгөөд 70 буюу түүнээс дээш хувиар тэнцэнэ. Үүнд:

  1. Тухайн салбар, албан тушаалд хамаарах хууль, эрх зүйн мэдлэг;
  2. Дүн шинжилгээ хийх, асуудал шийдвэрлэх чадвар;
  3. Монгол хэлний ярианы болон бичгийн чадвар, цахим орчин, компьютерын хэрэглээний программ ашиглах чадвар

Ярилцлагын шалгалт:

Эрчим хүчний яамны хурлын танхимд 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 13:30 цагт удирдах ур чадварын түвшинг хангасан нэр дэвшигчээс дараах агуулгын хүрээнд ярилцлага авна. Үүнд:

  1. Удирдан зохион байгуулах чадвар;
  2. Манлайлах чадвар;
  3. Багаар ажиллах чадвар.

Анхаарах зүйлс:

  1. Материалыг битүүмжилсэн байх ба дугтуйн гадна талд сонгон шалгаруулалтад оролцогч иргэний оршин суух хаяг, холбоо барих утасны дугаарыг гаргацтай бичих;
  2. Материалыг сонгон шалгаруулалтын дараа буцаан олгохгүй;
  3. Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана;
  4. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

 

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн

Төлөөлөн удирдах зөвлөл

2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр

НИЙТЭЛСЭН : 2024-11-11 14:23:50
  • Хаяг : Увс аймаг,Улаангом сум, 10-р баг


© Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК 2023 он
  • Мэйл : bbehs95@gmail.com
  • Утас : 70453385
  • Факс : +976 70453385